Монгол залуу анх удаагаа бодибилдингийн "МЭРГЭЖЛИЙН АВАРГА" боллоо

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 19 ・ 1

 

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны шилдэг залуу тамирчин, “IFBB PRO CARD-ын эзэн Э.Батдорж нь өнгөрөгч арваннэгдүгээр сард БНХАУ-ын zunguha мужид зохион байгуулагдсан Мэргэжлийн бодибилдингийн тамирчдын тэмцээнээс  АВАРГА болж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Энэхүү тэмцээнд 14 орны тамирчид өрсөлдсөн байна.

Монголоос анх удаагаа аварга болж, алтан медалийн эзэн болсон тэрбээр 2018 онд тус тэмцээнээс "Мөнгөн медаль"-ийг авч байсан бол энэ жил ийнхүү амжилтаа ахиулж мэргэжлийн аварга болсон нь олон түмний бахдалыг төрүүлэв.

ОУХМ Энхболдын Батдорж нь Монголын хамгийн анхны бодибилдингийн мэргэжлийн тамирчин бөгөөд түүний амжилтын буухиа өсвөр наснаас нь эхэлжээ. Тэрбээр 2018, 2019 онуудад "Улсын аварга"-ын тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 2019 оны Үнэмлэхүй аварга болсон юм. Мөн 2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "MR.OLYMPIA AMATEUR-ASIAN GRAND PRIX 2018" тэмцээнээс Men's Physique ангилалд түрүүлж, албан ёсны IFBB Pro league холбооны албан ёсны мэргэжлийн тамирчны үнэмлэхээ гардан авч байсан билээ. Түүнчлэн 2018, 2019 оны Бодибилдингийн шилдэг тамирчнаар тодорч байв. 2019 онд Монголын залуучуудын холбооны шидэг залуу алтан медалиар тус тус амжилтын буухиагаа үнэлүүлжээ.

Ийнхүү мэргэжлийн бодибилдингийн аваргуудтай өрсөлдөж 30 жил хөгжиж яваа Монголын бодибилдингийн түүхийн хуудаснаа анх удаагаа mienus pizik төрөлд МЭРГЭЖЛИЙН АВАРГА болсон амжилтыг тодоос тод тамгаллаа. 

 

БНХАУ-ын Хөх хотод болсон хамгийн анхны Fitness Show.нд Хүндэт эрхэмээр уригдаж оролцжээ. WBPF Холбооны ерөнхийлөгчийн хамтаар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 12 сар 20/

    энэ монгол юмуу залбираад мөргөөд байхаар нь гайхлаа

    Хариулах