Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэ журам батална

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 23 ・ 1

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн энэ оны гуравдугаар улирлын судалгаанд нийслэлд 35 000, орон нутагт 12 000 гаруй иргэн, өрх орон сууц худалдан авах чадамжтай, хүсэлтэй байгааг дурджээ. Гэтэл тэдгээрт тохирох зээлийн бүтээгдэхүүн хязгаарлагдмал, хүртээмжгүй учраас байртай болж чадахгүй байна гэв. Нөгөөтэйгүүр, сүүлийн таван жилд жил бүр 35 000-37 000 орон сууцыг зах зээлд нийлүүлсэн бөгөөд ирэх онуудад ч мөн өдий тооны байр бэлэн болохыг Барилга, хот байгуулалтын яам мэдээлсэн юм. Харин айл өрх болон орон сууцыг холбогч гэж болох хамгийн чухал хөшүүрэг ипотекийн зээлийн Засгийн газраас гаргадаг санхүүжилтийн хэмжээг ирэх жил энэ оныхоос хоёр дахин багасган төсөвлөлөө. Тодруулбал, энэ жил ипотекийн зээлд 115 тэрбум төгрөг зарцуулсан бол 2020 онд 65 орчим тэрбумаар тооцсон бөгөөд уг дүнг эцэслэн шийдээгүй байгаа аж. Мөн 2016 оноос хойш тус зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудад зээлдүүлсэн эх үүсвэрийн хүүгийн орлогоосоо сард 16 орчим, жилд 190 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж ирсэн Төвбанк уг хөтөлбөрөөс гарах болсноо мэдээлсэн.

2013 онд манай улс орон сууцын санхүүжилтийн тогтвортой тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Ингэснээр эл онд зээл авсан иргэдийн тоо өмнөх оныхоосоо 2.7, зээлийнх нь хэмжээ 2.3 дахин нэмэгдэн, огцом өсжээ. Харин 2014 оноос энэ жил хүртэлх хугацаанд зээлдэгчдийн тоо жил дараалан буурсан аж. Ялангуяа энэ онд ипотекийн зээл авсан өрхийн тоо өнгөрсөн оныхоос 2400-гаар багассан байна. Мөн найман хувийн хүүтэй зээлийг 2017 оноос зарим банк олгохоо больсон, олгож буй нэг нь өөрсдийн харилцагч барилгын компаниудыг дэмжих, тэдгээрийн бүтээгдэхүүнд зээл олгох зарчмаар л ажиллаж буйг мэдээлэх иргэн цөөнгүй байна. Тэгвэл манай улс уг зээлийн санхүүжилтийг тогтвортой

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: