Д.Анар Кураш бөхийн дэлхийн аварга болов

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 23 ・ 1

Монгол Улсын харцага, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Доржийн Анар Казахстанд болсон кураш бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга болов.

Мөн -100 кг-д барилдсан аймгийн арслан У.Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Д.Анар энэ жил Монголд анх удаа болсон казах курес бөхийн Ази тивийн АШТ-д, мөн Киргизийн курош бөхийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус түрүүлж, монгол түмнээ баярлуулсан билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: