Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 12 сар 24
・ 2

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн арвангуравдугаар хороонд жирэмсэн эмэгтэйг зодож, улмаар ургийг зулбуулсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарчээ.
Тодруулбал, тус хорооны Рашааны ... тоот нийтийн байранд 39 настай эмэгтэйг 29 настай эрэгтэй Г нь зодсон байна. Улмаар эмэгтэйн тээж байсан хоёр сартай ураг энджээ.
Эл хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Ингээд хохирогч эмэгтэйтэй муудалцаж, хэвлийн хэсэг рүү хүчтэй өшиглөсөн аж. Үүнээс үүдэн ураг зулбаж, эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.