Сэрэмжлүүлэг: Онц аюултай бодис бүхий дугуйтай чихэр зарж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 25 ・ 2

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Дэмч өргөө” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “MTR групп” ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байжээ.

 

 

Уг чихрийн шошгон дээрх мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлаганд аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд орсон байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс онцлов. Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү дугуйтай чихрийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: