Б.Отгонбат: Цагдаа нар намайг хилс хэрэгт гүтгэж, хөдөлмөрийн чадвараа алдтал зодсон

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 25

Сэлэнгэ аймгийн цагдаа нарын хууль бус үйлдлийн талаар иргэн Б.Отгонбат өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Хэрэг бүртгэх албаны дарга хошууч Г.Энхтулга, Эрүүгийн төлөөлөгч, ахмад Ж.Батбаяр, жижүүр хариуцсан мэргэжилтэн Д.Бүрэнбаатар нар намайг хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод одоо хүртэл утсаар дарамталж байна.

Би ээжтэйгээ оёдол хийж, амьдралаа залгуулдаг байсан юм. 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр намайг үл таних эмэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт дуудуулсан. Дээрх хүмүүс намайг хилс хэрэгт гүтгэн, хөлийг минь хүнд гэмтэл автал зодсон. Үүний улмаас би ажлын чадвараа 35 хувиар алдчихаад байна.

Ямар хэрэгт гүтгэсэн бэ гэвэл "Зоригоо гэдэг хүнтэй хамт машины цонх хагалсан байна. Хүн дээрэмдсэн байна” гэж хэлсэн. Зоригоо гэдэг хүнийг би танихгүй. Миний биед хүнд гэмтэл учруулсан хүмүүс тухайн үедээ согтуу байсан бөгөөд 8-9 цагийн турш намайг тарчлаасан. “Хээр хаяна шүү” гэж сүрдүүлсэн, есөн цагийн турш зодсон. Зодуулсны улмаас би хөдөлмөрийн чадвараа 35 хувь алдсан. Одоо миний баруун хөл мэдээгүй болсон. Би цагдаа нартай холбоотойгоор гомдол гаргаж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орсон боловч иргэний журмаар шийдэх нэхэмжлэх тогтоол гаргаад өнгөрөөчихсөн. Энэ чинь эрүүгийн хэрэг шүү дээ. Миний биед учруулсан гэмтлээс болж би Монголд хоёр удаа хагалгаанд орсон. Өмнөд Солонгост дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан байгаа. Болсон явдлаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрөхөд цагдаа нар миний хохирлыг барагдуулаагүй, ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй, ажлаа хийгээд зүв зүгээр явж байгаад маш их гомдолтой байна. Солонгос улсад 96 сая төгрөгийн хагалгаанд орох шаардлагатай боллоо. Энэ хэргийг шүүх Иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх тогтоол гаргасан. Харин би эрүүгийн хэргээр нэг мөсөн хохирлын хэмжээгээ гаргуулж авмаар байна. Хэрэг хийсэн этгээдүүд над руу янз бүрийн хүмүүсээр утасдуулж, заналхийлж байна" гэв. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх