Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 03
・ 3
2014-оны 03-р сарын 8-н буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар Сонгинохайрхан дүүргийн иргэн өндөр настан И-г охидууд дээрэмдсэн тухай бид та бүхэндээ мэдээлж, эрэн сурвалжилж байсан.
Цагдаагийн байгууллага гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг уйгагүй зохион байгуулсны үр дүнд 16-21 насны гурван сэжигтэй этгээдүүдийг олж илрүүлэн , Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байна.
Тэд зам хөндлөн гаргаж өгөхийг гуйсан өндөр настай И гуайг гарцаар гаргаж өгөөд, дэлгүүрт дагаж орж улмаар их хэмжээний мөнгөтэйг нь мэдээд дэлгүүрээс гарахад нь 900 гаруй мянган төгрөгийг нь дээрэмдээд энэ мөнгөөрөө зугаацсан байна. . 16-21 насны эдгээр гурван эмэгтэй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тус дүүрэгт амьдардаг юм байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.