Дуучин Б.Амархүү өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлал хүссэн ярилцлагаа олон нийтэд дэлгэлээ. Экстра онлайн ярилцлагад ярихдаа “Олон хүн надаас тайлбар сонсохыг хүсэж байна. Надад итгэдэг хүмүүсийг урт хугацаанд санааг нь зовоосонд уучлаарай. 2006 оны Народны артист тэмцээнээс хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж уран бүтээл хийж байсан. Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ.
Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна" гэлээ.
Хэргийг сануулахад дуучин Б.Амархүүд хар тамхи, мансууруулах бодисны зүйл хэрэглэсэн, биедээ хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оногдуулсан. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.