Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 01 сар 03
・ 4

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэгийг дэлхийн дээд амжилт бүртгэдэг Гиннесийн номд бүртгэсэн байна. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-оос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдэд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ.
Тэрбээр дээрх хугацаанд нийт 35 медаль хүртэв. Үүнд:
- 11 алт
- 11 мөнгө
- 13 хүрэл медаль хүртсэн буюу хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.