Жүжигчин Э.Алдар гоонь эрийн амьдралдаа цэг тавьжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 03 ・ 3

"Фантастик" продакшны жүжигчин Э.Алдар "Boomtown" хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Гэсэн ч өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн гэр бүлийн амьдралд хөл тавьж буйгаа зарлаж, гоонь эрийн амьдралдаа цэг тавилаа. 

Энэ тухайгаа тэрбээр "Шинэ оны мэнд хүргэе. Ингээд гэр бүлийн амьдралд тавтай морил. Жич: нусаа дагзандаа наах вий дээ" хэмээн хошигнон бичсэн байна. 

Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд ийнхүү нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарлаад байна. Жүжигчин Э.Алдарын  хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олжээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: