СТА, жүжигчин Ж.Баясгалан ханьтайгаа хамтран "Чин зүрх" дууг дуулж олны хүртээл болгосон. Тэгвэл тэрбээр энэхүү уран бүтээлээ нуруу нугасны гэмтэл авсан хүмүүстээ урам өгөх үүднээс бүтээжээ. Учир нь уг гэмтлийг авсан хүмүүс дуулах нь бүү хэл, үг хэлж, ярихдаа амьсгал авахдаа хүртэл асуудалтай байдаг аж. Тэгвэл анагаах ухаанд байхгүй зүйлсээр өөрийнхөө амьдралын гайхамшгийг бүтээж, хөл дээрээ зогсоход хором бүр хөдөлмөрлөж яваа залуу хосууд "Сайн уу Сайн аа" ток шоунд уригдан оролцож өөрсдийн гэр бүлдээ тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулсан хийгээд хайрынхаа түүхийг хуваалцжээ.