Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНСУ-д элэг шилжүүлэн суулгуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нийт 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм байна.