Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 24 ・ 12

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байгаа.

Харин дөрвөн төрлийн допингийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдоод буй улсын аварга Э.Оюунболд удахгүй болох cap шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тэрбээр өөрийн багш Д.Батням болон нутгийн бөхчүүдийн хамтаар бэлтгэлээ базааж байна.

Баяр наадам зохион байгуулах комиссоос түүний барилдах эрхийг хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцэслэн батлаагүй байгаа. Энэ нь допингийн шинжилгээг гардаж хийдэг эмч нарт хэрэг үүсгэсэнтэй холбоотой талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн юм.

Улсын аварга Э.Оюунболдын гаргасан гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж гавьяат эмч Ч.Насанбатад хэрэг үүсгээд байгаа. Сүүлийн 10 жилийн допингийн шинжилгээг нягталж шалгахад улсын наадамд шөвгөрч шинжилгээнд хамрагдсан 38 бөх авлига өгч шинжилгээний хариугаа нуун дарагдуулж байсан нь тогтоогдсон байна. Эдгээр 38 бөхийн дотор сүүлийн жилийн наадмуудад түрүүлж үзүүрлэж байсан аварга арслангуудын нэр байгаа аж.

Допингийн шинжилгээг нуун дарагдуулсан 38 бөхийн нэрийг зарлалгүйгээр допинг хэрэглэсэн нь олонд ил болсон Э.Оюунболдыг барилдуулах наймаа улс төрийн томчуудын дунд явагдсан тухай мэдээллийн эх сурвалж хэлж байна.

S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболд аль хэдийнээ сар шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлсэн нь улс төрийн томчуудын дунд явагдсан энэ тохироог баталж байгаа юм.

Нэр нөлөө бүхий улс төрийн том албан тушаалтан нутгийнх нь аварга, арслангууд допингийн шинжилгээгээ нуун дарагдуулж байсан баримтыг олонд дэлгэхээс эрс татгалзаж, хэл ам хийлгүй аварга Э.Оюунболдыг зодоглуулах наймаа хийсэн гэнэ.

Гаргасан гомдлынх нь явцад ил болсон допингоо нуун дарагдуулж байсан бөхчүүдийн нэрийг нь Э.Оюунболд олонд зарлахгүй байгаа нь цаагуураа учиртайг бөхийн хүрээнийхэн хэлж байна. Залуу аваргын өөрийнх нь нэр ч өнөөх допинг хэрэглэчихээд авлига өгч дээрээс нь төрийн түшээдээр “мундагдуул”-ж нэр цэвэр үлдсэн 38-ын дунд цохиж яваа аж. Тэрбээр “Баяр наадам зохион байгуулах хорооноос долингийн шинжилгээг зарласны дараа “Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн билээ.

Допингийн асуудлын талаар дархан аварга Х.Баянмөнх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболд удахгүй барилдахаа мэдэгджээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ та?

-Би допингийн асуудлаар 10 жил ярьж байна. Допингийн шинжилгээг хяналттай болгох хэрэгтэй. Би 21 жил дэлхийд шээсээ өглөө. Тэр шээсийг хяналт доор авдаг. Гэтэл манайд хяналт алга. Энэ нь авлигын үүр болсон. Э.Оюунболдтой бол ярих юм байхгүй, аварга цолыг нь хураах ёстой.

-Э.Оюунболд “Шинжилгээний үеэр шээсийг маань сольсон” гэж мэдэгдэж байна лээ?

-Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Шээснээс нь дөрвөн төрлийн допинг илэрсэн байсан. Оюунболдыг унагахын тулд хүнд дөрвөн төрлийн хор уулгахгүй биз дээ. Өөрөө л хэрэглэсэн” гэж Э.Оюунболдын байр суурийг эсэргүүцсэн юм.

Допингийн булхайг сайн мэдэх залуу аварга анхнаасаа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нь “уснаас хуурай гарах” арга ухаан байсан нь дээрх үйл явцаас ил цагаан харагдаж байна.

Спортын шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж адуу малд хэрэглэгдэг эм тариаг хэрэглээгээ болгосон тэд хонь бүрэн, чоно цатгалан үлдэхээр тохироо хийж байгааг залуу бөхчүүд эсэргүүцээд эхэлжээ.

Улсын харцага О.Хангай cap шинийн барилдаанд улсын аварга Э.Оюунболдыг зодогловол барилдахгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Допингийн асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэдэг. Заримынх нь цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг хасдаг. Тэгэхээр допингийн хуулийг чангалмаар байна.

Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд барилдвал би лав эсэргүүцлээ илэрхийлээд зодоглохгүй. Би ганц Оюунболдтой тэмцээд байгаа юм биш. Допингоо нуун дарагдуулсан нэр бүхий 38 хүнийг зарлуулж энэ допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж гаргаж Монгол орны дархлаа, бахархал болсон үндэсний бөхөө хойч үедээ цэвэр ариунаар нь өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж мэдэгдээд байгаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий ч допингийн асуудлыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Допингийн асуудалд улс төрийн томчууд хутгалдаг нь асуудлыг удаашруулж байгаа талаар бөхийн хүрээнийхэн хэлж байна. Төрийн түшээд нутгийн бөхчүүдээ хаацайлдаг, бузар булайг нь нуун дарагдуулдаг жишиг тогтоод байгааг залуу бөхчүүд ийн эсэргүүцэж байна.

Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс улсын аварга Э.Оюунболдыг барилдуулахгүй гэж байр сууриа илэрхийлээд байна.

Допинг нуун дарагдуулсан бөхчүүдийг эсэргүүцэж улсын аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэнэ.

 

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 25/

    Yvdag jorlonguudaar yugaa hiideg bainaa.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 25/

    erenxiilecnee xurdan asuudlaa sniideecnee ...uad baixaar ...xurdan

    Хариулах
  • bat / 2020 01 сар 25/

    Одоо 21-р зуун бөхчүүд хөлсөө арчих алчууртай болмоороо

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 25/

    Хууль хүн болгонд тэгш үйлчилж байэ хөгжинө дэвшинэ, тэгш үйлчлэхгүй байгаа бол мафи үйлчилж байна гэсэн үг тэгэхээр монгол улс сөнөж мөхөж байна гэсэн үг Энэ 38н бөхийг нэн дариу нэрийг нь яаралтай зарлах хэрэгтэй учир нь өмнө жилүүдэд доюинг хэрэглээд аварга арслан болчихсон бөх гээд байгаа этгээд

    Хариулах
  • zochin / 2020 01 сар 24/

    Sain um boloh n 38 buhiig zarlaad barildah erhiin hasuul sar shiniin barildaand tom tholtoi buhchuud bughd barildahgui um bna Teguul bi ch 5 dasvchih uim bna kkkkk

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Нэгэнт л 38 бөхийн допингын авилгалын асуудал гарсан тул эднийг нуугаад улам л асуудал хүндэрнэ. Хэзээ нэгэн цагт бүгд мэдэж л таараа тиймээс одооноос нэрсийг нь тодорхой болгоод зохих шийтгэл энэ тэрийг нь өгөөд явсан нь цаашдаа Монгол бөхийн нэр хүнд болон ирээдүй хойч үеийн залуу бөхчүүдэд сургам

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    тэр эмчидээ хахууль өгөөд л нуудаг сольдог юм бол урьд өмнө түрүүлж бсн нөхдүүд ч бас хамаатайн биш үү? тэр 38 аа шууд зарлаад хасаад шинээр эхлүүлчээч

    1
    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Хариулах
  • Монгол эр / 2020 01 сар 24/

    Буруугаа хүлээж хариуцлагаа ухамсарлах ёс зүй хүний нийгмийн дээд чанар шүү дээ. Бөхөө хүндэлдэг монголчуудынхаа уламжлалт соёлыг дээдэлж гажууд аргаар хүч оруулагч хэрэглэж бусдыгаа болон ард олноо залилсан бөхчүүдийг дэвжээнд гаргахгүй шийтгэх нь зөв болов уу.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Buhchyydiig uugshyylj odoo bolnoo.hamag saihan byhneee buh gedeg uhaa gyi nuhdyyd ed uguuguu boloh heregtei.amia bodson amitad

    Хариулах
  • МАН-ын өмхий хар бааснууд / 2020 01 сар 24/

    Хэнтийн тэнэг балай царайлсан мангуу хар бөхчүүдийг бүгдийг хас..

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Хариулах