Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 01 сар 24
・ 3
"Хонх" хамтлаг Монголын орчин үеийн хөгжмийн урлагт гарч ирсэн нь эргэлзээгүй нэгэн шинэ үзэгдэл байсан. Ялангуяа тэдний дууны шүлэгт хийсэн шинэчлэл, утга чанарын өөрчлөлт нь гүн болоод гүнзгий.
1990-ээд онд "Чингис хаан", "Хэлмэгдэл", "Уул Уурхай", "Геополитик", "Ард түмний эгэл амьдрал" гээд урьд нь хэний ч дуулж байгаагүй олон хурц өвөрмөц өөр өнцөг сэдвээр дуулж эхэлсэн байдаг.
Өдий хүртэл ахиж ийм хамтлаг гараагүйг бодоход тэд үнэхээр л "үзэгдэл" байжээ. Маргааш буюу нэгдүгээр сарын 25-ны бямба гарагт 16:00 цагаас "Хонх" хамтлагийн шинээр хэвлэгдэж буй пянзны нээлт болохоор болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.