Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар "Тоска” дуурьт тоглохоор болжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 06 ・ 5

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар энэ сарын 20-нд Жакомо Пуччинигийн "Тоска” дуурьт тоглохоор болжээ.

Түүнтэй ОХУ-ын гавьяат жүжигчин Елена Разгуляева, Буриадын гавьяат жүжигчин Мэргэн Санданов нар хамтрах юм байна.

Харин удирдаачаар Японы маэстро Шизүо Күвахара ажиллах гэнэ.

Г.Ариунбаатарын хувьд өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотод амьдарч байгаа бөгөөд Марийнский театрт ажиллаж буй.

http://www.mnb.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: