Ж.Ариунжаргал: Хүмүүс намайг ааваасаа хамааралгүй, бие даасан хүн гэдгийг ойлгоосой

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 10 ・ 5

“Voice of Mongolia-2018” шоуны шилдэг оролцогч, дуучин Ж.Ариунжаргалыг танихгүй залуус ховор биз ээ. Түүнийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин гэж хүлээж авсанд гомдсон гэнэ шүү. 

"Жаахан гомдолтой байсан шүү. Гэхдээ тэр хүмүүсийг би бол буруутгах гээгүй л дээ. Миний оронд хэн ч хэзээ ч байж үзэхгүй. Би биш миний аав ард түмэнд илүү нөлөөтэй хүн. Яалт ч үгүй миний аавыг л түрүүлж харна. Гэхдээ хүмүүс намайг ааваасаа хамааралгүй, бие даасан хүн гэдгийг ойлгоод эхэлчихсэн гэж харж байгаа. Хүмүүсийн шүүмж, үзэл бодол нь нэлээд татарч байгаа юм шиг анзаарагдаж байна. Би ер нь аавынхаа хамар, нүд, царайг нь дуурайсан. Ялангуяа миний хамар нүд бол яг аав. Бас аавын яриа, логикийг илүү дуурайсан юм шиг санагддаг. Аав чинь хэтэрхий олон юм ярьдаггүй. Ганц өгүүлбэрээр хүнд юм ойлгуулчихдаг. Хааяа гомдооё гэж бодоогүй мөртлөө шууд хэлээд гомдоочихдог. Жаахан хатуу. Тиймэрхүү зан чанарыг нь дуурайсан юм шиг санагддаг. Аав надад “Чоно хэзээ ч, хэнээр ч хоолоо бэлдүүлдэггүй” гэж хэлж байсан. Ялангуяа эмэгтэй хүн биеэ даасан байх ёстой. Том юм мөрөөдөж байгаа бол биеэ даагаад, хүнд ерөөсөө найдахгүйгээр амьдралаа өөрөө бүтээ гэсэн үг. Энэ миний амьдралдаа баримталдаг том зарчмуудын нэг. Бид хүчтэй байх ёстой. Би хүмүүстэй харьцахдаа өмнөх Ариунжаргал ямар байсан одоо Ариунжаргал ямар байгаа тэр өөрчлөгдөөгүй гэж боддог. Тэгэхээр би өөрөө өөрчлөгдөөгүй бол надтай харьцах хүмүүсийн ааш өөрчлөгдөхгүй л гэж боддог. Намайг өнгөц мэддэг хүмүүсийн хувьд иймэрхүү зүйл ажиглагддаг. Гэхдээ тэр чухал биш. Байдаг л зүйл. Урлагийн ертөнцөд бол байх л ёстой зүйл" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр онцлон ярьжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 14/

    Үнэн л юм хэлсэн байна. Ухаантай байна. аавынхаа нөмөр дор байхгүйгээр өөрөө урлагт танигдана гэж байгаа нь зөв.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 11/

    Chi saikhan hooloitoi ghdee ene saikhan hooloig songodogoor yavsan bol iluu amjiltand hurne, pop chinii hairan hooloig chadalgui tsaash yavah limiig duusgana gj bodoj bna

    Хариулах
  • tsahia / 2020 02 сар 10/

    Ali avgaih n ur ym boldoo zailuul

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 10/

    Хариулах
  • У / 2020 02 сар 10/

    Хуцдаг халтар бэ

    Хариулах