СГЗ, сэтгүүлч Б.Дашзэвэгийг хугацаанаас нь өмнө суллажээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 14 ・ 8

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг суллагджээ. Тэрбээр хорих 421-р ангид ял эдэлж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдрийн "Хугацааны өмнө тэнсэн суллах" тухай /Хянан магадлан/ шүүгчийн захирамжаар суллагдсан байна.

Түүнд 2018 онд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзэж, Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байдаг.  Тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 14/

    За бодолтой л байгаарай даа. Дахин тэр DZi гэж бүү яваарай. Нас намбанд чинь зохихгүй шүү.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 14/

    Mongoliin bas l neg oyunlag hyn syy dee!!ene hyneer tohyyrhahaan boli!!!henii ch tolgoi der irj medeh hereg?....

    Хариулах
  • 1 / 2020 02 сар 14/

    Яг тийм шуналтай хүний муу арганд

    Хариулах
  • нугын анд / 2020 02 сар 14/

    Шуналтай хүний "тоглоом"-д өртөж баларсан хүндээ. тухайн үед шалтаг нь өөрөө халамцуу байсан явдал. Дашзэвэгээр тохуурхсан хөрш өвгөн шаналгаагүй сууж байгаа байхдаа хүний мөсгүй өөдгүй амьтан. Засагт ханы хөх харчууд зовхи нь өөдөө шүү ДАШЗЭВЭГЭЭ.

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 14/

    Хариулах
  • Бар / 2020 02 сар 14/

    Шүүгчид том албан тушаалтанг хөнгөн шийдсэндээ бантаж энэ өвгөний ялыг эргэж харж дээ. Буруу хийвэл барын аманд үхдэг гэж энэ дээ.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 14/

    давтан хүчиндээд 2 жил авч байхад завдсан нь хөнгөрүүлээд 3 жил гэдэг шудрага бус байна

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 14/

    Хариулах