Амралтын өдрийг "Voice Of Mongolia" шоу үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг болоод удаж буй. Тэгвэл тус шоуны өнгөрөгч долоо хоногийн дугаарт дөрвөн шүүгчийн дунд "гал асав".
Учир нь Х.Ядам гэх төмөр хоолойтой тэрбээр тус шоуны тайзыг жинхэнэ утгаар нь доригосон юм. Түүн рүү шүүгч нар дөрвүүлээ эргэн харсан билээ. Х.Ядамын дуулалт Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг уярааж басхүү сэтгэлийн утасыг нь хөндөж чаджээ. Тэрбээр өөрийнхөө хамгаас хайртай алмазан шигтгээтэй гинжийг бэлэг болгон гардуулсан юм. Энэ торгон агшинд монголчууд дуу алдан хүлээж авсан бөгөөд бүгд л Х.Ядамд "азтай юм аа" хэмээн битүүхэндээ атаархаад авсан гэхэд хилсдэхгүй ээ.