Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 02 сар 28
・ 1
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 17:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 315-аар нэмэгдэж нийт 2337-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Бусан хотод 2, Дэгү хотод 265, Дэжөн хотод 1, Кёнги мужид 6, Канвон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 19, Умард Гёнсан мужид 15, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 81167 (+10227) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 48593 (+4426) иргэний хариу сөрөг гарч, 30237 (+5486) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 27 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 иргэн нас барсан. Одоогоор 2297 (+314) иргэн тусгаарлагдсан байна.
Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.