Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр “The voice of Mongolia” шоуны шүүгчдийг гайхшрууллаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 02 ・ 1

   

Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр уран бүтээлч хүний амьдралаасаа хэсэг хөндийрсөн байсан ч “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд өөрийгөө сорьж, дуучныхаа карьерыг дахин үргэлжлүүлэхээр шийджээ.

Тэрбээр өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ны орой Монгол телевизийн шууд эфирээр гарсан нэвтрүүлгээр дэлгэцнээ гарч тус шоуны шүүгчдийг гайхшруулан тэнцэж Монгол Улсын гавьяат жүжигчин, шүүгч Д.Отгонбаярын багт орсон юм.

Дуучин Г.Мөнхбаяр нь өнгөрөгч 2019 онд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг авч, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т оролцож тэргүүн байр эзлэн "Гранпри" шагналын эзэн болж байсан билээ.

Ийнхүү өөрт заяасан авьяас билэгээ мэдлэг боловсролоороо чимж яваа тэрбээр тус шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж монголчуудыг байлдан дагуулах нь тодорхой боллоо.

Түүнийг "Run" | Blind Audition хэрхэн дуулсныг  энд дарж үзээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: