Тэдний хамтарсан “Studio Live” тоглолтыг хаанаас ч үзэж болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 06

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увертюра” хамтлаг, МУСТА, дуучин Л.Чулуунбаатар, Д.Отгонжаргал, Т.Идэржавхлан, Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live” тоглолт энэ сарын 7-нд болно.

Тус тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студиэс санаачлан "Анир" студийн байрнаас анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү онлайн тоглолтыг “Anir records”, “Uvertura hamtlag” гэсэн фэйсбүүк хуудас болон дээрх дуучдын өөрсдийн цахим хаягнаас үзэгч танаа хүрэх юм.

Сонирхуулахад, тус тоглолтод дуулагдах бүх уран бүтээл амьд хөгжимтэйгээр эгшиглэх гэж буйгаараа онцлог. Тиймээс сонсогч та бүхэн энэхүү тоглолтыг хаана байгаа газраасаа фэйсбүүкээрээ дамжуулж үзэх боломжтой аж.

Нэмж хэлэхэд, өдгөө үүсээд буй конронавирусний улмаас олон нийтийн бүх арга хэмжээг цуцлаад байгаа ч дээрх уран бүтээлчид нийгмийн харицулагынхаа хүрээнд цахим сүлжээгээр дамжуулж, ийнхүү уран бүтээлээ хүргэх гэж байгаа нь зөв шийдвэр юм.    

Дэлгэрэнгүй мэдээлэлийг “Anir records”, “Uvertura hamtlag” гэсэн фэйсбүүк хаягнаас хүлээн авна уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх