Урлаг
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2020 03 сар 06
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увертюра” хамтлаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Идэржавхлан, дуучин Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live Concert” тоглолт энэ сарын 07-нд 19:00 цагт болно. Тус тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студиэс санаачлан "Анир" студийн байранд анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү онлайн тоглолтыг уран бүтээлчдийн албан ёсны цахим хаягнууд болон Монголын сайтын холбооны гишүүн сайтуудын албан ёсны фейсбүүк хуудсууд, "Ard news" хаягаар үзэгч та үнэгүй хүлээн авч үзэх боломжтой юм байна. Сонирхуулахад, тус тоглолтод дуулагдах бүх уран бүтээл амьд хөгжимтэйгээр эгшиглэх гэж буйгаараа онцлог. Тиймээс сонсогч та бүхэн энэхүү тоглолтыг хаана байгаа газраасаа фэйсбүүкээрээ дамжуулж үзэх боломжтой аж.
Нэмж хэлэхэд, өдгөө үүсээд буй конронавирусын улмаас олон нийтийн бүх арга хэмжээг цуцлаад байгаа ч дээрх уран бүтээлчид нийгмийн харицулагынхаа хүрээнд цахим сүлжээгээр дамжуулж, ийнхүү уран бүтээлээ хүргэх гэж байгаа нь зөв шийдвэр юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.