Ч.Улаан: Нөөц хангалттай байгаа иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 10 ・ 5

Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэн бүртгэгдлээ. Иймд иргэд өглөөнөөс эхлэн хүнсээ нөөцөлж, дэлгүүрт оочер дараалал үүсгээд байгаа юм. Тэгвэл Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Мэдээж гаднаас орж ирж буй импортын хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Гэхдээ өөрийнхөө нөөцөөр бид дор хаяж гурваас дөрвөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлогдож эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Экспортод мах гаргахгүй байна. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан.

Хамгийн гол нь үнийн хөөрөгдөл гаргахгүй байх нь зах зээлийн хангамж тогтвортой байх асуудал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн хэрэглээ гаргах нь үнийн савлагаа гаргах нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэлт хийгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт эхнээсээ орж ирж байна. Гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.

Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүй үнэ нэмсэн асуудал гарсан байвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлаа газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" хэмээн мэдэгдэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 10/

    Монголд хамгийн гай болж байгаа хамгийн ядаргаатай асуудал энэ үнийн худлаа өсөлт хөөрөгдөл худлаа хомстол болоод байна үүнийг таслан зогсоох ямар арга байдаг бол төр засаг бол худлаа л юм байна

    Хариулах
  • Иш чааваас энэ ЗГ Хүрэлсүх / 2020 03 сар 10/

    УРВАГЧ УЛААН АА, АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦОР ДОО. МАХНЫ ҮНЭЭ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ. П.ДАМДИН ТАЛХНЫ ҮНЭ МЭДЭХГҮЙ БАЙСНЫХАА ТӨЛӨӨ ОГЦОРЧ БАЙСАН ЮМ, УРВАГЧ АА. ОРООЦОЛДСОЭ ЮМ ЯРЬЖ ӨӨРИЙГӨӨ ЦАГААТГАХАА БОЛЬ

    Хариулах
  • sesmaa / 2020 03 сар 10/

    Gol neriin baraanihaa vniig hamgiin tvrvvnd barih heregteidee

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 10/

    27000 ene unen uu. Araich gui bailgui dee

    Хариулах
  • Зайл МАН-ын хар төгцөг сда. / 2020 03 сар 10/

    Битгий хуц.Ухрийн мах 27 мянга болчихоод байхаад үхсэн үлийгээ хийж зүгээр суугаад байдаг хөгшин хар сда вэ.

    Хариулах