Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 03 сар 23
・ 1
ВАШИНГТОН. /AP/. Испанийн дуурийн дуучин Пласидо Доминго шинэ коронавирусний халдвар авсан гэдгээ “Facebook” хуудсаараа дамжуулан өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
“Би ёс суртахууны үүргээ ухамсарлаж, халдвар авсан тухайгаа та бүхэнд мэдээлж байна. Манай гэр бүлийнхэн ч мөн өөрсдийгөө тусгаарласан” гэж тэрбээр нийтэлсэн байна.
П.Домингогийн биеийн байдал одоогийн байдлаар тогтвортой байгаа бөгөөд халуурч, ханиах шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ өгсөн байна. Тэрбээр гараа угааж, Засгийн газрынхаа боловсруулсан дүрэм журмыг дагаж мөрдөхийг шүтэн бишрэгчдэдээ уриалжээ.
“Бид бүгд хүчээ нэгтгэн энэ вирустэй тэмцэж, дэлхий дахинд үүсээд буй хямралыг зогсоож чадна. Тиймээс нөхцөл байдал тун удахгүй хэвийн болно гэдэгт итгэх хэрэгтэй” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Өдгөө 79 настай Испанийн тенор бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсаны улмаас Лос-Анжелес хотын дуурийн театрын ерөнхий захирлын албан тушаалаас өнгөрсөн онд огцорсон байна.
“COVID-19”-өөр халдварласан тухайгаа өмнө нь Идрис Эльба, Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон, Кевин Дюрант, Даниэль Дэ Ким тэргүүтэй алдартнууд мэдэгдсэн юм.
https://www.montsame.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.