Дэлхийн нийтээрээ цар тахлын улмаас хөл хориог тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд нэгдүгээр сарын 27-ноос хойш хөл хориог тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон.
Тэгвэл хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө үргэлж санаа тавьж ажилладаг "Голден жим" фитнесс клуб ирээдүй болсон багачуудаа хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор цахим хичээлийг цувралаар хүргэж байна. Тус хичээлийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран "ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ" уриатайгаар бүтээсэн аж.
Энэ удаагийн дасгалыг Голден жим фитнесс клубын багш Ө.Гүндэгмаа 12-14 насныханд зориулан Кумбиа бүжгийг заалаа. Багшийгаа дагаад бүжгээ сураарай.
Өмнөх дасгалууд:
ZUMBA KIDS: 4-6 насны хүүхдүүдийг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх цахим хичээл /бичлэг/
ZUMBA KIDS: 7-11 насныханд зориулсан Ө.Долгормаа багшийн цахим хичээл /бичлэг/
ZUMBA KIDS: 15-18 насныханд "Латин поп" бүжгийг заалаа /бичлэг/