Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 07
Хүн амаа өсгөх бодлого баримталж байгаа манай улс тун удахгүй Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авахаар зэхэж суугаа билээ. Хүүхэд айл гэрт аз жаргал, инээдээр цалгин ирдэг хамгийн "нандин бэлэг".
Хөгшчүүлийн хэлдгээр одоогийн нийгэмд юм, юм үзэх нээ гэдэг энэ үг үнэний ортой бололтой. Өдөр бүр л сайн, муу мэдээг сонсох юм. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүнднээс "Ураг зулбуулах эм"-ний талаар сийрүүллээ.
Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар,Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын нутаг дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх, хууль бус эмийн наймааг таслан зогсоох шалгалт хийсэн. Уг шалгалтаар “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангуун дээрээ үр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай хуурамч эм зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлж, харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн байна. Мөн тус зах дээр энэ төрлийн худалдаа хийж байсан 2 иргэнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагч нар 7, 8 дугаар саруудад тус тус илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа юм.
Энэхүү эмийг уусан эмэгтэйчүүдийн 86 эмэгтэй нь 63 нь захаас худалдан авч уужээ. Уг үр зулбуулах эмийг уусны улмаас ихэнхи хүмүүст нь хүндрэл үүсч Эх нялхас, улсын амаржих газруудад хандаж тусламж үйлчилгээг авсан гэдгийг албаны хүн онцолсон. Хүсээгүй жирэмслэлтээс, өөрийнхөө амь насыг алдахаас айхгүй өөрсдөө дур мэдэн хууль бусаар эм худалдаалагч нарыг өөгшүүлж байгаа нь харамсалтай.
Өнгөрсөн онд ураг зулбуулах чанаргүй, баталгаагүй эм хэрэглэж, амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй гарсан. Эл хэргийг эргэн сануулбал, Нарантуул захаас үр зулбуулах эмийг худалдан авч уусан гэх таван эмэгтэй амь насаа алдсан.
Уг нь “Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно” гэж заасан байдаг. Гэтэл өдгөө жирэмсэлсэн охид, бүсгүйчүүд хүсээгүй жирэмсэлт, эцэг нь байхгүй, ар гэрийн боломжгүй зэрэг шалтгаанаар үр хөндөлт буюу хүний амийг таслаж байна.
Гар дээр, нууцаар, хууль бусаар зарж байгаа эмүүд бол бүртгэлгүй, хүнд гаж нөлөө үзүүлэх өндөр магадлалтай байдаг ажээ. Зөвшөөрөлтэй эмийн сангууд нь эмийн бүртгэлд багтсан эмийг л худалдаалах эрхтэй.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.