“WTI” маркийн нефтийн үнэ 0.01 ам.долларт хүрч доошилжээ

Дэлхий ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 21

“WTI” маркийн нефтийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ бараг 100 хувиар унаж, торх нь 0.01 ам.долларт хүрснийг Лондоны "ICE" биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.

 “WTI” маркийн нефтийн үнэ түүхэндээ анх удаа тэг болжээ. "Риа Новости" агентлагтийн мэдээлснээр, үүнээс өмнө “WTI” маркийн нефтийн үнэ хамгийн багадаа торх нь 9.75 ам.долларт хүрч байжээ. 

Өчигдөр буюу Улаанбаатарын цагаар 16 цаг 10 минутын байдлаар “WTI” маркийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ хасах руу орж, торх нь хасах 1.43 ам.долларт хүрсэн байна. Харин “WTI” маркийн ирэх 6 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 14.1 хувиар буурч, торх нь 21.5 ам.доллар болжээ. 

Энэ уналтанд түүхэндээ анх удаа газрын тос үнэгүй болсон тохиолдол юм. Тэр дундаа үнэ хасах руу унасан тохиолдол байгаагүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас орон даяар бүх нислэгүүд зогссон бүтээн байгуулалт зогссон гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхий даяар түлш, шатахууны хэрэглээ анх удаагаа нөөцөөрөө явахад хүрэлцээтэй болсон байна. 

Гэхдээ энэ байдал хэр удаан үргэлжлэх болон цаашид ямар үр дүн үзүүлэх эсэх нь мэргэжилтнүүдийн хувьд ихээхэн анхаарал татаж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх