Цирк баар боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нуран унахыг нь харсаар байгаад дуугүй өнгөрөхөд дэндүү хайран үнэ цэнэтэй зүйлс гэж бий. Өв соёл, түүх, давтагдашгүй бүтээл, нийгэмд чухал нөлөөтэй бүлэг, байгаль орчин, хүн ардын эрүүл мэнд гээд хэнээс ч зөвшөөрөл авалгүй өмгөөлж, хэн нэгний далайлтаас дальдралгүй хамгаалах ёстой тийм л зүйлүүдийн тухай бичих нь сэтгүүлч бидний үүрэг билээ.

Улаанбаатар хотын төвд байсан цэнхэр асрын тухай хэдэнтээ бичиж, болдогсон бол эргүүлж аваад циркийн жүжигчдэдээ өгчих юмсан гэдэг хүслээ хэзээ ч буруу байсан гэж боддоггүй. Өнөөдөр энэ бодол минь зөв байсныг батлан, ЦИРК хэмээх итгэл, сэтгэлээр жигүүрлэсэн гайхамшигт урлагийн өргөө БААР болон хувирчихлаа. Улсын циркийг хувьчлахдаа БААР болохыг нь харах гэж, хэдэн жүжигчин нь хөсөр хаягдахыг үзэх гэж шийдвэр гаргаагүй байлтай. Машин угаалгын газар, электрон барааны дэлгүүр, хувцас худалддаг “хар зах” болоход нь хүртэл ингэж их харамсаж байсангүй.

Хүүхдийн инээд цалгиаж, бахархлын алга ташилт нижигнэдэг байсан циркээс одоо хундага харшуулах чимээ, хөлчүүрхэн хашгичих дуу л сонсогдох нь. Циркийн зүүн жигүүрт өнгөрсөн хавраас өргөтгөл хийж, шил толь болсон, өвөрмөц хийцтэй барилга барих болсон юм. Манежаа тойруулан худалдаа хийдэг байснаа болиод “захаа” ийшээ нүүлгэх юм болов уу хэмээн найдаж л байлаа. Үгүй байжээ. Монголын үндэсний циркийн хаяанд “Crone” гэдэг нэртэй уушийн газар байгуулагдсан нь энэ. Арваннэгдүгээр сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийчихээд, хүлээн авалтын захиалгад дарагдан бужигнаж байгаа сурагтай. Хувьчлаад авсан байшингаа хэрхэн ашиглах нь миний эрх гэсэн шиг бардамнаж асан Сүмогийн их аваргын царай нүдэнд тодров. Түүнийг хянадаг төрийн байгууллага, тэднээс хариуцлага шаардах эрхтэй албан тушаалтан байдагг үй, байх ч ёсгүй мэт бухимдлаа илэрхийлснийг хэвлэлийн бага хурлын видео бичлэгээс үзэж болно. Аварга маань урлагт биш, бааранд хайртай бололтой. Цирк үзүүлж, мөнгө олохоос ил үүтэй, архи, дарс зарах нь хялбар санагдсан байх. Харамсалтай л юм.

САЙДДАА ШООВДОРЛОГДСОН ЦИРК БА ЦИРКЧИД

ШӨХТГ-ын дарга О.Магнайг хий дэмий “шоудаж” дуулиан, шуугиан дэгдээсэн гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ хэн ч өмгөөлж, хамгаалахаа байсан циркчдийн өмнөөс тэр зоригтой дуугарсан. Анх “Монголын үндэсний цирк” ХХК-д зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн ч тэд үүнд нь хариу өгөөгүй. Зөрчлөө яаж арилгахаа албан бичгээр ирүүлсэн бол ШӨХТГ-аас энэ оныг дуустал үүрэг өгч, хэрхэн ажилласныг нь шалгах байсан юм билээ. Төрийн байгууллагын шаардлагыг биелүүлдэггүй “бүд үүн зүрхтэн үүд”-ийн зөрчлийн тухай Төрийн өмчийн хороонд энэ сарын 16-нд мэдэгдэж, хамтарсан Ажлын хэсэг байгуулах санаачилга ч мөн гаргажээ. Ажлын хэсэгт Төрийн өмчийн хороо, ШӨХТГ, ССАЖЯ орох ёстой байсан ч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “...Одоогийн байдлаар Улсын циркт менежментийн хувьчлал хийгдсэний зэрэгцээ, барилга байшин, эд хөр өнгө нь дуудлагаар хувьчлагдсан байна. Циркийн аль хэсэг нь барилгын хувьчлал болж, бүрэн шилжсэн, аль хэсэг нь улсад буцаан авч болох менежментийн гэрээт төрийн өмч болох нь ялгаж, салгах боломжгүй байна... ...Өмч хувьчлалыг шууд буцаах нь төр, хувийн хэвшлийн хоорондын суурь харилцаанд тогтворгүй байдал, айдас хүйдэс авчрах магадлалтай тул улсын циркийг АСА багт хувьчилсан хувьчлалыг хүчингүй болгуулах тухай асуудалд тус яамны зүгээс оролцохоос түдгэлзэж байна...” хэмээн энэ оны долдугаар сарын 3-нд мэдэгджээ. Тухайн үед асуудал эрхэлж байсан сайд нь ийм хариу өгч, арга буюу ТӨХ, ШӨХТГ хамтран хоёр сарын өмнө Ажлын хэсэг байгуулжээ.

Тэд Монголын үндэсний циркт дахин шалгалт хийх болсон байна. Менежментийн хувьчлалыг хариуцан зохион байгуулсан ТӨХ гаргасан шийдвэрээ эргэн харж шалгахаар болсон байхад ССАЖЯ энэ асуудалд оролцохгүй гэсэн нь “Төр, хувийн хэвшлийн харилцаанд сэв суулгаж айдаст автахаас илүүтэй” сайд нь хэн нэгнээс “айчихсан” мэт сэтгэгдэл төрүүлэв. Тэгээд ч тухайн үеийн Менежментийн болон Худалдах, худалдан авах гэрээнээс ямар нэгэн зүйлийг дуудлагаар худалдсан тухай үг, өгүүлбэр байдаггүй. Харин “Худалдах, худалдан авах гэрээнд “...Худалдагч, худалдан авагч талууд Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхг үйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгээр Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль, Менежментийн гэрээний 9.4.1, 12.2.1 дэх заалт болон холбогдох эрхзүйн бусад актыг үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг 2008 оны долдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод байгуулав” гэж бичжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Эх сурвалж: www.mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх