Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 07
"Шийдлийн" Засгийн газар маргааш сайд нараа томилж, эцэслэн батална. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэж байгаа бол үүнийг дагаад мөн олон томилгоо хийгдэх нь мэдээж. Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүмүүсээс сайд болох магадлал хамгийн өндөр хүн нь Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэх.
Хэрвээ тэрбээр сайд болбол хэнд ажлаа өгөх вэ гэсэн асуулт гарч ирэх юм. Энэ асуулт түүнийг сайдад нэр дэвшүүлсэн цагаас эхлэн гарсан гэхэд болно. Түүний хувьд УИХ-ын гишүүн, бүлгийн дарга, сайд гэсэн гурван албыг зэрэг хашихгүй нь мэдээж.
Харин дараагийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох магадлал хамгийн өндөр хүн нь М.Батчимэг хэмээж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Зоригт нарын нэр ч дуулдаж байгаа аж.
Гэхдээ Д.Эрдэнэбатын хувьд МҮДН фракцийн хүнд бүлгийн даргаа өгөх сурагтай. МҮДН фракцид УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ, Б.Болор, Р.Амаржаргал нарын эрхмүүд багтдаг билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Зул
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.