Орон сууц, сургалтын төлбөрийн буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 04 ・ 1

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай. Орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг. Энэ жилийн хувьд  2019 онд орон сууц худалдан авсан 13588 иргэн 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авахаар болсныг татварын байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс эхний ээлж буюу нэгдүгээр сард материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт дансанд орж эхэлжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: