Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 11

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ.

 

Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна.

 

 

Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар,

  •     нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  •     хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  •     гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  •     дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх