Жүжигчин Э.Алдар "аав" болжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 11 ・ 1

“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар аав болжээ. Түүний хайртыг Хулан гэдэг бөгөөд хосууд гүнжтэй болсон байна. Хошин урлагийн “Маск” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан жүжигчин Э.Алдар “Фантастик” продакшнаар овоглох болсноор олон ч уран бүтээлд гол болон туслах дүрд тоглож яваа нэгэн. “Зүрхний хилэн" түүхэн уран сайхны киноны Дүгэрийн дүрээрээ олонд илүүтэй танигдсан билээ.

Үеийнхэнээсээ сүүлд аав болж байгаа тэрбээр цаг нь ирэхээр хариуцлагатай хань, сайн аав байх болно хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: