Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 12 сар 08
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах хурал боллоо. "Монгол-БНХАУ-ын хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурал" нэрээр зохиогддог байсан тус арга хэмжээ нь 2014 оноос эхлэн Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын аялал жуулчлалын уулзалт болон өргөжиж шинээр Улаанбаатар хот, ОХУ-ын Өвөрбайгалын хязгаар нэмэгдсэн байна. Уг хурлаар Манжуур-Чита–Улаан-Үд–Эрхүү–Улаанбаатар–Архашаат чиглэлд автомашины аяллууд явуулж эхлэх, “Талын од” нэртэй жуулчны галт тэргийг Хөх хот-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд аялуулах, ӨМӨЗО, ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын залуучуудын аяллыг Улаанбаатар хүртэл өргөжүүлэн явуулах, гурван улсын санаачлагаар явагдаж байгаа “Цайны зам” аяллын маршрутыг үргэлжлүүлэн дөрөвдөгч орны жуулчдыг татах, хамтарсан сурталчилгаа явуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.