Гадаад худалдаанд эергээр нөлөөлөхүйц санхүүжилтүүд нэмэгджээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 30 ・ 2

Covid-19 дэлхий нийтэд хурдтай тархсан нь бусад улс орнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт ч багагүй нөлөө үзүүлж буйг судалгааны дүнгүүд харуулж байна.

Монголбанкнаас эрхлэн гаргадаг гадаад худалдааны тойм мэдээнээс харахад энэ оны 5 дугаар сарын сүүлийн байдлаарх импортын хэмжээ 1.9 их наяд ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар буюу 323 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болж байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын арилжааны банкнууд харилцагчдынхаа санхүүг дэмжих боломжит бүхий л шийдлийг гарган ажиллаж байна. Тухайлбал, Голомт банкны хувьд импортын аккредитив /төлбөрийн баталгаа/ болон импортын зээлийг түлхүү олгож байгаа нь худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө гаргахад хүндрэлтэй нөхцөл байдалд хамгийн тохиромжтой санхүүгийн шийдэл болжээ.

2020.05.31-ний байдлаар Монгол Улсын банкны секторын хэмжээнд нийт 63.6 сая ам.долларын импортын аккредитив нээгдсэн байгаагаас Голомт банк дангаараа системийн буюу дотоодын зах зээлийн 66.3%-д хүрсэн тэргүүлэх үзүүлэлттэй байна.

/Эх сурвалж: Swift watch report /


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: