Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 12 ・ 2

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо.

“Улсын аварга цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.

Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: