Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 12 сар 09
Нийслэлд эрэгтэйчүүдийн цөөн эмнэлэ байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн алдартай нь “Гарьд манлай” эмнэлэг. Харин тус эмнэлэг хариуцлага алдсан бололтой, тус эмнэлэгээр үйлчлүүлсэн иргэн Г.Б-г ЭМЯ болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандаж гомдол гаргаад байгаа ажээ.
Тодруулбал, иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэний толгой орчим улайлт үүсч цэврүү үсэрсэн байсныг 2013.09.10-ний өдөр СБД-ийн 5-р хорооны нутагт 11-р сургуулийн зүүн талд байрлах “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлэгийн салбарт үзүүлэхэд, “... та хөвч салгах мэс засалд орвол..таны наад улайлт зүгээр болно...” гэж зөвлөжээ. Үүний дагуу тэр өдрийнхөө оройдоо бэлэг эрхтнийг тойрон байрлах сул унжсан илүү арьснаас авхуулах мэс ажилбарийг 10 минут орчим хийлгэжээ. Уг хагалгааг хийлгэснээс 14 хоногийн дараа иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн хөвчрөхдөө таталдаад байсан тул дахин үзүүлэхэд “... аа одоохон янзлаад өгъе... Нэг алдаа гарсан байна... Амархан...” гээд бэлэг эрхтний доод талын ханыг толгойтой холбосон гол хөвчийг 1 минутын дотор таслан, бөөн илүү арьс сул унжуулан орхисон байна.
Ингээд нэг сарын дараанаас эхлэн иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн учир нь үл олдох тодорхойгүй шалтгаанаар төмсөг рүүгээ маш хүчтэй өвдөлд өгч, тус эмнэлэгт дахин хандахад эмч нар тус бүртээ янз бүрийн онош хэлжээ. Ингээд иргэн Г.Б өөр андорлогийн хувийн эмнэлэгүүд рүү нэг жил гаруй хугацаанд хандсан ч өвчнийхөө оношийг олж чадаагүй ажээ. Харин хувийн эмнэлэгүүд “...Хөвч салгах мэс ажилбарт орох нь энгийн зүйл боловч таны доод гол хөвчийг хэзээ ч салгаж болохгүй байсан. Энийг дахиж залгаж судсуудийг холбох хэрэгтэй.” гэх зөвөлгөө өгдөг байна.
“Гарьдманлай” эмнэлэгийн бэлэг эрхтний доод хөвчийг /2 дахь мэс ажилбараар/ тасалсан үйлдлээс болж иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэний хөвчрөх үйл ажиллагаа сулран, эрхтний доод хэсэгт илүү сул унжуулан орхисон арьснаас болж таагүй мэдрэмж үүсэн өөртөө итгэлгүй болох, бэлэг эрхтний хөвчрөлт болон бусдаас өөр байдалтай болсондоо өдөр бүр сэтгэл зовинох болжээ. Өнөөдөр иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн босохдоо сул арьстай хэсэг нь доош болж, таталдсан хэсэг нь дээш болсноор эрхтэний толгой эрхтнийхээ хажуу талд гардагг, хөвчрөлт цусан хангамж дутагдсанаас сулхан босч байгаа ажээ.
Иргэн Т.Б “Гарьд Манлай” эмнэлэг хариуцлага алдсангэж үзэж байгаа бөгөөд энэ нь ЭМТХ-ийн 43.1.3.” Өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах”, Эрүүгийн хуулийн 106.2 Өвчтөнд тусламж үзүүлэхгүй , 272.2 “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” зэрэг хуулийг тус тус зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Гарьд Манлай” эмнэлэгийн захирал н.Ц-тэй холбогдсон юм. Тэрбээр “Энэ асуудлаар одоогоор манайд хандсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн хяналтын газраас манайд өргөдлийн дагуу ирж ажиллаагүй. Тухай иргэн манайд хандах учиртай” гэдгийг хэлсэн юм.
Өдгөө энэ асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм. Хэрвээ “Гарьд манлай” эмнэлэг буруутай нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсэх бөгөөд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.