Си Зиньпин нэрийг “Eleven Jinping” хэмээн уншиж ажлаасаа халагджээ

Дэлхий ・Нийтэлсэн: Хөхөө 2014 09 сар 23

БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Энэтхэг улсад айлчилж байх үеэр нэгэн хөгтэй явдал болжээ. Тодруулбал тус улсын англи хэл дээр нэвтэрдэг нэгэн телевизийн хөтлөгч Си Жиньпиний нэрийг дуудахдаа “Арван нэгэн Жиньпин” хэмээн уншсан байна. Си Зиньпиний нэрийг англиар Xi Jinping хэмээн бичдэг бөгөөд харин хөтлөгч Xi гэдгийг ром тоогоорт буюу “Eleven Jinping” хэмээн уншсан гэнэ. Ийнхүү хятадын удирдагчийн нэрийг буруу уншсан хөтлөгч тэр даруй ажлаасаа халагдсан байна. Харин телевизийн удирдлагууд түүнээс уулчлалт гуйхын зэрэгцээ “манай үндсэн хөтлөгч биш бид гэрээний дагуу ажиллуулдаг байсан” хэмээн тайлбарлажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх