Шинэ сайд нар ингэж амлалаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 10


“Шийдлийн” Засгийн газ­рын сайдууд ажлаа хү­лээж авсан да­руйдаа сал­бар хариуцсан ажил­даа хан­цуй шамлан орж байна. Тэд өчигд­рөөс эх­лэн салбар бүрт байгаа тул­гад­сан асуудалд анхаарлаа хан­дуулж ажиллахаа мэдэгдэж, анх­ны хуралдаанаа хийсэн юм. Энэ өдрийн хуралдаанд Га­даад харилцааны сайд гур­ван асуудал, Сангийн сайд нэг, Эрүүл мэндийн сайд Г.Ший­лэгдамба Хүүхдийн эм­нэ­лэг байгуулах асуудлыг оруулж ирсэн юм.

Мөн Батлан хам­гаа­лахын сайд Ц.Цолмон на­рын гурван сайд танилцуулга хийж, ЗГХЭГ-ын дарга Хөрөн­гө гаргах тухай асуудлыг танил­цуул­сан гээд энэ өдөр тун ч шуур­хай ажиллаж эхэлсэн. Улс төрийн сандал суудлаас үүдэн хүлээлт үүсгээд байсан олон арван ажил сайдуудын ну­руун дээр ирсэн учраас сайд болс­ноо тэмдэглэж, баярлаж нар­гих цаг тэдэнд олдохгүй гэ­сэн үг.

Г.Шийлэгдамба сайд гэ­хэд л өчигдөр яамныхаа ажил­­чидтай уулзаж хамтарч ажил­­лах болно хэмээжээ. Сай­­дууд өчигдөр ерөнхийдөө там­­гаа гардаж, бүтэцтэйгээ “та­нилцах аялал” хийсэн гэж хэлж болно. Гэвч өнөөдрөөс эх­лэн салбар бүртээ хийхээр ам­ласан, хийж хэрэгжүүлээрэй хэ­мээн захиас даалгавар ав­сан түм буман асууд­луудаа ший­дэх ажилдаа ор­но.

УИХ-ын чуулганы хурал­дааны үеэр ги­шүүд сайдуудад ямар ямар ажил хийж, сал­бараа хэрхэн зөв удирдах та­лаар чамгүй олон мэдээлэл өгч, са­налаа хэл­сэн. Тиймээс ги­шүү­дийн хэл­сэн үг, захисан за­хиаснаас авах гээхийн ухаанаар хандаж, авахыг нь авч, гээхийг нь гээж ажилдаа шуудрах нь ээ. Шийдлийн Засгийн газрын сайдууд ажилдаа орж байгаа энэ өдөр тэд хариуцах салбартаа ямар ажил хийх амлалт өгсөн бэ гэдгийг тоймлолоо. 

Шадар сайд У.Хүрэлсүх:
 
Улс төрийн тогтвортой байд­лыг бий болгох, парламентад суудалтай  улс төрийн намуудын харилцан ойлголцыг бэхжүүлэх, түүн дээр тулгуурлаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байд­лыг  да­ван туулах, эдийн зас­гийн унал­тыг зогсоох явдал бол бидний анхаарах хамгийн гол асуу­дал гэж үзэж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

Засгийн газрын Хэрэг эрх­лэх газрын даргын хувьд улс төрийн өргөн хэмжээний тогт­вортой байдал, дэмжлэгийг Ерөн­­хий сайдад үзүүлэх аж­лыг уялдуулан зохион бай­гуул­на. Эдийн засгийн хүнд­рэлийг бо­­­гино хугацаанд бараг­дуу­ла­­­хын тулд кабинетийг өн­дөр­­­­­жүүлсэн бэлэн байдалд ажил­­­­луулах үүргийг хүлээнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт бо­­­лон Сонгуулийн хууль, Улс тө­­­рийн намын хууль гэсэн энэ улс төрийн реформын чиглэ­лийн асуудлуудыг дэмжиж ажил­­­­лана.

Монгол Улсын сайд М.Энхсайхан:

Хариуцах асуудал бол Мон­голын нийгэмд тулгамдаад бай­гаа эдийн засагт зайлшгүй ший­дэх ёстой томоохон төслүүдийг хэ­рэгжүүлэхэд би өөрийгөө дай­­чилж ажиллах болно. Гол нь Оюу­толгой, Тавантолгой, төмөр зам гээд улс орны цаашдын хөг­жилд чухал ач холбогдолтой то­моохон төслүүд нарийн арга зүй шаарддаг. Монголын хувьд энэ нь анхдагч төслүүд учраас алдаж онохын зовлонг бид туулж явна.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол:

Байгаль орчныг хамгаалах, бай­галийн баялгийг зохистой ашиг­лах, нөхөн сэргээх, но­гоон бүсийг нэмэгдүүлж эко­ло­­г­ийн тэнцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж тө­рийн болоод төрийн бус бай­гуул­ла­гуудтай хамтарч ажил­лана. Байгаль, соёлын аялал жуулч­лалыг өндөр төв­шинд хөг­­жүүлж, Монгол орны­хоо унаган байгаль, онгон төр­хийг хадгалахад анхаарч аялал жуул­ч­лалын газар ну­тагт уул уур­хайн аливаа үйл ажил­ла­гаа явуу­лах хязгаарлалт тог­тоох, гадна дотны жуулч­лалыг нэ­мэгдүүлэхэд үйл ажил­лагаагаа чиг­лүүлнэ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн:

ОХУ, БНХАУ-ын Төрийн тэр­гүүнүүдийн айлчлалын үеэр ярь­сан тохирсон зүйлийг ажил хэ­рэг болгох  тал дээр анхааран хэрэгжүүлэх, ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн на­рын Монгол Улсад хийсэн айлч­лалын үеэр тохирсон ажлуудыг ажил хэрэг болгох тал дээр ан­хаарна. АСЕМ-ийн дээд хэм­жээ­ний уулзалтын бэлтгэл аж­лыг хангах том зорилт бий.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

Юуны түрүүнд хэлэхэд улсын төсвийн хувьд орлого зарлагын тэнцэл, баланс алдагдсан байгаа. Иймээс үүнийг тэнцүүлэх арга хэм­жээг хамгийн түрүүнд авна. Мөн эдийн засаг, сан­хүүгийн дэмжлэг туслалцаа үзүү­лэх гадаадын улс орнууд, бай­гуул­лагуудтай хамтран ажил­лана. Ин­гэж хамтран ажил­лахад өрийн босго, хязгаарын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг Зас­гийн газар, нам эвслийн төв­шинд ярилцах болно.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

Аж үйлдвэрийн яам манай ор­ны хөгжлийн стратегийг то­дор­хойлох ёстой. Энэ яамыг маш богино хугацаанд зо­хион бай­гуулж, мэргэжлийн болов­сон хүчнийг бүрдүүлэхэд анхаарч ажил­лана. Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хяз­гаар­лах чиглэлийн дагуу аж үйлд­вэрээ хөгжүүлэх, цэгцтэй удирд­лага зохион байгуулалтыг бүр­дүүлэхэд төвлөрч ажиллана. Жил зургаан сарын хугацаанд Аж үйлдвэрийн яам Монгол Улсад хэрэгтэй байсан юм бай­на. Дотоодын хүнд хөнгөн үйлд­вэрүүдээр дамжуулан экспортоо нэмэг­дүүлэх боломжтой юм бай­на гэсэн ойлголтыг ард тү­мэнд төрүүлэхийн төлөө чар­майн ажиллах болно.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх