Монголын тэргүүн баячуудын нэг Лу.Болд банкаа алдаад зогсохгүй, Бодь гэдэг нэрээ ч алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 10 ・ 1
Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтдаг Гадаад харилцааны сайд асан  Лу.Болд сүүлийн үед тун их ууртай байна. Өнгөрсөн жил  “Бодь” хэмээх бүхэл бүтэн вант улсыг босгож, “Голомт” банкнаас жилдээ хэдэн арван тэрбумын цэвэр ашиг олж, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бодь”-ийн боссуудын хооронд үл ойлголцол бий болж, нэг ёсондоо асар том хөрөнгө мөнгөний маргаан дэгдсэн.
 
Гэвч улс төрд ойр явж, хувийн бизнестээ огтхон ч анхаарал хандуулалгүй явсаар ирсэн Лу.Болд энэ маргаанд ялагдаж Голомт банкаа хамгийн итгэж байсан хүндээ алдаж байлаа.  Үүнийг ч Голомтын шинэ эзнээр тодроод бхайгаа Баясгалан хүлээн зөвшөөр “Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон. Би одоо “Бодь Интернэйшнл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч. Манай компани “Голомт” банкны 85 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээллийн компани маань надад үлдсэн” хэмээн ам бардам хэлж байсан. Гэвч тэдний хооронд маргаан бас л дууссангүй. Лу.Болд Голомтынхоо бүх хувьцааг өгч, Бодь даатгалаа өөртөө авсан ч  Монголын зах зээл дээр 20 гаруй жил ажилласан Бодь гэдэг нэрийг хэн нь авах бэ гэдэг их маргаан өрнөж эхэлжээ. Тэд  “Бодь” хэмээх нэрээ хэн нь эзэмших тухай асуудлаар үргэлжлэн шүүхдэж байна.


Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг эрх бүхий байгууллагууд “Бодь” ХХК, “Бодь групп” ХХК-иудыг үүсгэн байгуулсан УИХ-ын гишүүн Л.Болдын гэр бүлийн хууль ёсны  эрхийг баталгаажуулан бүртгэсэн явдлыг хуучин хамтрагчид нь эсэргүүцэж,  Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Улмаар анхан шатны шүүх хурал саяхан болжээ.  УИХ-ыын гишүүн Л.Болдын гэр бүлийн “Бодь” ХХК-ийн эсрэг шүүхийн шийдвэр гарч, Л.Болд дахиад л ялагдал хүлээжээ.   Уг нь Л.Болдын аав нэрт эрдэмтэн С.Лувсанвандан
1989 онд “Бодь хоршоо” бүрэн бус хариуцлагатай компанийг  үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба үүний суурин дээр 1996 онд “Бодь” ХХК-ийг түүний хүү Л.Болдхуягийн нэр дээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлжээ. Улмаар 1996 оны дөрөвдүгээр сард иргэн Л.Болдын төлөөлсөн “Бодь” ХХК болон иргэн Д.Баясгалан, М.Зоригт нарын гурван тал хамтран “Бодь интернэйшнл” ХХК-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Гурван тал хамтран ажиллах гэрээ байгуулж түүндээ хамтран байгуулсан компанийнхаа доор охин компани байгуулах бол “Бодь” гэсэн тодотгол хэрэглэж болно гэж заасан байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Бодь” гэх нэрийг “Бодь интернэшнл” ХХК-ийн нэг адил түүний охин компаниудад ч хэрэглэж болох зөвшөөрлийг нэрийн жинхэнэ эзэд буюу “Бодь” ХХК-аас олгосон гэсэн үг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: