“The Hu” хамтлагийнхан аймшгийн кинонд тогложээ

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 24 ・ 2

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu” хамтлагийн залуус аймшгийн кинонд тогложээ. Тэдний тоглосон аймшгийн кино ирэх сард олон улсад нээлтээ хийх аж.

 

Тэд өнгөрсөн хоёрдугаар сард “Чонон сүлд” дуугаа АНУ-ын алдарт “Papa Roach” хамтлагийн дуучин Якоб Шаддикстай хамтран дуулсан. Тэгвэл уг дууны клипийг аймшгийн киноны зураг авалтын үеэр хийсэн байна.

 

Сонирхуулахад, “Чонон сүлд” дуу Биллборд чартын есдүгээр сарын 19-ний өдрийн жагсаалтаар шилдэг тавд дахин багтсан байна. Энэхүү бүтээлийг 17 дахь долоо хоногтоо нийт хоёр сая 89 мянган сонсогч сонсоод байгаа аж. Өдгөө эх орондоо байгаа “The Hu” шинэ уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд удахгүй хоёр ч шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгох юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: