Олонхи, цөөнхгүй онцгой парламент

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 11

 

Өнөөгийн УИХ албан ёсны олонхигүй. Харин одоо үүн дээрээ нэмээд албан ёсны цөөнхгүй боллоо. Энэ бол дэлхийн аль ч улс орны парламентын  түүхэнд гарч байгаагүй тохиолдол. 2012 оны сонгуулийн үр дүнд хуульд заасан босгыг давж 38 болон  түүнээс олон суудал авсан улс төрийн хүчин гараагүй. Тиймээс хамгийн олон суудал авсан нам нь парламент дахь намуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газраа байгуулах ёстой. Энэ нь парламентад суудалтай бүх намуудтай эвсэнэ гэсэн үг биш.

 

Олон улсын жишигт эвслийн Засгийн газар байгуулахдаа үзэл баримтлал ижил, нэг чиглэлийн намууд хамтардаг. Харин бусад нь сөрөг  хүчний үүрэг гүйцэтгэдэг. Манай УИХ энэ жишгээс гадуур, “стандарт бус”-аар Засгийн газраа байгуулав.

 

Өнгөрсөн хоёр жил УИХ-д хамгийн олон суудал авсан АН болон “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтран Засгийн газар байгуулан ажиллаж, МАН хүчтэй сөрөг хүчин болж үлдсэн. Эрх баригчид хэдийгээр МАН-ынхныг УИХ-ын ажлыг гацааж, хэт улстөржлөө гэж шүүмжилдэг байсан ч нөгөө талаас нь харах юм бол парламентад сөрөг хүчний дуу хоолой, хяналт хангалттай байсан.

 

Харин өнөөдрийн дүр зургийг харахад Шийдлийн Засгийн газарт УИХ-д албан ёсны бүлэг бүхий нам, эвслүүд хамтарчихлаа. Одоо УИХ-д сөрөг хүчин болох хэмжээний албан ёсны бүтэц үлдсэнгүй. Гурван бие даагч, ИЗНН-ын хоёр гишүүн нийлээд ч УИХ-ын ямар нэгэн бүтэц болж чадахгүй. Яагаад гэвэл найм болон түүнээс олон суудал авсан нам, эвсэл албан ёсны бүлэг байгуулах хуулийн заалттай.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх