Сөрөх хүн үлдсэнгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 11

Намрын чуулганаас хойш эх толгойгоо алдаад байсан Монголын улс төр одоо л нэг эмхэндээ орж байна. Засгийн газраа унагах, бүтцээ өөрчлөх, дахин шинээр бүрдүүлэх, сайдууд томилох, бүтцийг өөрчлөх зэргээр үндсэндээ гурван сарын турш дандаа сандал суудлын хэрүүл боллоо, энэ улстөрд.

Ойлголцол зөвшилцлийг биш сөрөх, дандаа болохгүй талаас нь харуулах гэсэн тактик улс төрийн хүрээнд өрнөж, сөрөг хүчний эрчимтэй улстөржилтийн үр дүнд хоёр жилийн дараа бид Засгийн газраа унагаж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулав. Ингэхээс ч өөр арга байгаагүй гэдгийг уншигч та надаар хэлүүлэх юун. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон МАН-д албан тушаал өгөхгүй бол улс төрийн хэрүүл, сандал суудлын маргаан намжихгүй нь тодорхой байсан юм.

Албан тушаал эрх мэдлийн төлөө нүдээ ч ухаж мэдэхээр байсан МАН санасандаа хүрч Засгийн газарт орж чадлаа. Ингэснээр парламентад сөрөг хүчний байр суурь хоосон үлдэв. Эрх аш­гийнхаа төлөө нэгдсэн МАНАН гэх бүлэглэл дээрээс нь албан ту­шаалд дурласан эвслийн хэсэг бүлэг, ИЗНН-ынхан Засгийн газ­рын бөөрөнд наалдсанаар УИХ-ын чуулган дээр хатуухан дуу­гарчих, хэлэлцэх асуудлын сайн мууг ялгаж салгах хүчтэй цөөнх үлдсэнгүй.

Бие даагч гурван гишүүн хэдийгээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ хэмээн парламентад үгээ хэлж байгаа ч жинтэй дуулдахгүй нь харамсалтай. Сөрөг хүчин гэхээс илүү яг л МАН-ын гаргаж байсан шиг албан тушаал авч чадаагүйдээ хорссон, өсөрхсөн, бас туньсан өнгө дуулдаад байгаа юм. Тиймээс парламентад сөрөг хүчин байхгүй боллоо гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Хүний өөрийн гэхгүй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг, ардад таалагдаж, албан тушаалтнуудад адлагддаг байсан хүмүүс эхнээсээ албан тушаалд очоод амаа үдүүлж байна.

Зарим нь сайд, нэг хэсэг нь байнгын хороо зэрэг ямар нэг сэ­тэр давхар дээл өмсч амаа үдүүлж байгаа нь харамсалтай. Сөрөг хү­чин болох гэж жүжиг тавьж байсан улс төрийн хүчин нь хамтрах болс­ноор энэ танхимд цөөнхийн тэр дундаа сөрөг хүчний дуу хоо­лой үгүйлэгдэх нь тодорхой боллоо. Г.Уянга, Ц.Нямдорж на­рын цөөхөн хэдхэн гишүүд сөрөг хүчин болно хэмээн мянга мэ­дэгдээд ч нэмэргүй. Хэтэрхий олонхийн дунд хэсэгхэн ги­шүү­дийн үг жин дарахгүй гэдгийг эрхэм гишүүд мэдэж байгаа биз. Тиймээс намууд найзан дундаа найрлахаасаа өмнө зарим асуу­далд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэмээр байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх