Парист Занабазар хийцийн Дарь эхийг худалдах гэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 11 ・ 2

“Дэлхийд алдартай чамин, ховор, үнэтэй эдлэлийг дуудлага худалдаагаар оруулдаг Sotheby’s (Сотибайс) аукционоор манай улсын үнэт өв болох Занабазар хийцийн хүрэл Дарь эхийн цутгамал дүрийг Парис улсад худалдах гэж байна” гэх зар таржээ.

Аукционы албан ёсны цахим хуудаст зарлаж буйгаар Дарь эхийг 200000-300000 еврогоос эхлэн дуудах гэж байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс тодруулахад, “Монгол Улсын үнэт өв болох Занабазар хийцийн хүрэл Дарь эхийн цутгамал дүрийг Парис улсад өнөөдөр /өчигдөр/ -ийн 18.40 цагт дуудлага худалдаанд оруулах гэж байна. Үндэсний өв, үнэт зүйл гадны улсад худалдаалагдаж болохгүй. Л.Гантөмөр сайд Парис улсын Элчин сайдын яам руу албан бичиг явуулсан” гэв. Гэвч уг бүрэн цутгамал дүрийг хэн гэдэг хүн хэрхэн Парист дуудлага худалдаанд оруулахаар болсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм байна. Ямартай ч Улаанбаатар хот дахь Богд хааны ордон музейд Дарь эхийн 23 хувилгаан дүр бүхий хүрэл цутгамал дүр байдгийг онцолжээ. Сотибайс аукционоор дэлхийн сонгодог хосгүй бүтээлүүийг худалдах явдал их байдаг бөгөөд гол төлөв захиалга өгсөн талын мэдээлэл нууц байдаг юм.

Ямартай ч манай улсын талаас Өндөр гэгээний урласан хурууны үзүүр нь хүртэл хөндий байдаг хөөмөл, цутгамал Дарь эхийн үнэлэгдэшгүй бүтээл хэрхэн ямар замаар Францад хүрч үнэлэгдэх болсныг тодруулах нь зүйн хэрэг болов уу. Олон улсын урлагийн шүүмжлэгчид, үнэлгээ тогтоогчид Өндөр гэгээний аугаа бүтээлийг цуутай Мона Лизагаас ч өндөр үнэтэй, нас урттай жинхэнэ урлагийн бүтээл гэж үнэлэх нь бий.

С.ХОРЛОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 14/

    er n ts****id olon zyil zaragdah baihdaa hil gaaliin nohdyyd neg heseg ajil zabhruulsan shyy dee

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 14/

    hezee aldsanaa medehgyi baij olon yum yriad yhabdee hil gaaliin nohdyyd l sain medeh baihdaa \alga bolson yeiig n \

    Хариулах