Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар "Special night with Naagii" тоглолтоо 10 дугаар сарын 23-нд буюу өчигдөр Zaisan Hill Event Hall-д нижгэр хийлээ.

Түүний энэ удаагийн тоглолтыг "Leto Music label" болон хөгжмийн зохиолч Б.Наранзун  хамтран зохион байгуулсан байна. Тоглолтонд дуучин залуугийн хамгийн сүүлд гаргасан Итгэл цомогт багтсан "Чамайг хүлээнэ", "Саран", "Итгэл", "Хайртай юу", "Jealousy" дуунуудаас гадна түүний өмнөх олон олон уран бүтээл тайзнаа эгшиглэв. 

Тоглолтонд ирсэн хүмүүс чөлөөтэй дуулж, бүжиглэж, зарим хэсэг нь босоо ширээгээр үйлчлүүлэн нэгэн үдшийг өөрийнхөө хүслээр алжаалаа тайлсан юм. Энэ нь ирсэн үзэгчдээ амьд хөгжимтэй, зочдыг уйдаахгүй маш тухтай зохион байгуулалт байлаа.

Тоглолтод "The Wasabies", "The R&N" хамтлаг, дуучин Ука, Баярцэцэг, Mrs M, амьд хөгжмийн Sun Juniper хамтлаг ирж дуулснаас гадна Б.Наранзунтай хамтран Саран дуугаа тайзнаа хамтран дуулж үзэгч олноо сонирхолтой сюрприз барьсан юм.