Стратеги Академи ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор орон даяар “Хамтдаа хамгаалъя” аяныг өрнүүлж байгаа билээ.

Уг аяны хүрээнд ЕБС-уудын бага анги “Аз жаргалтай хүүхэд”, дунд анги “Хүүхдэд ээлтэй Монгол”, ахлах анги “Хамтдаа хамгаалъя” гэсэн сэдвийн хүрээнд хүүхдүүд өөрсдийн төсөөллийг зургаар илэрхийлж олон нийтэд таниулах зорилготой гар зургийн уралдааныг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус гар зургийн уралдаанд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл аймаг хот, нийслэлийн 340 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ. 3 ангилалд хүүхэд бүр өөрсдийн чөлөөт, бүтээлч сэтгэлгээгээр сэдвээ илэрхийлэн зурцгаасан байна.

Хүүхэд гэдэг яг л цагаан цаас шиг, тэд харж сонссон бүхнээ даган дуурайж томчуудын тусгал байдаг. Тоглох талбайтай, найз нөхөдтэйгээ, гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байх нь тэдний хувьд цорын ганц аз жаргал нь гэдгийг бид багачуудын олон бүтээлээс харлаа.
2020 оны 10-р сарын 23-ны өдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв-д тус уралдааны бага, дунд, ахлах ангийн тус бүр шилдэг 3, 3 бүтээлийг шалгаруулж, уралдааны ялагчдаа тодруулсан. Шагналт байранд шалгарсан 9 бүтээлээс гадна шилдэг 53 бүтээлээр 2020 оны 11-р сарын 01-ний өдөр 10-18 цагийн хооронд Blue Moon Art Gallery-д гар зургийн үзэсгэлэнг нээх юм.


Шалгарсан сурагчид:

Бага анги- “Аз жаргалтай хүүхэд”