“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээн өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр эхэлж сар гаруй хугацаанд үргэлжлэн өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогчид шалгаран үлдэж өөрсдийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билэгээрээ өрсөлдсөнөөс "Тэргүүн мисс"-ээр Б.Намуунзул тодорч “Нэг өрөө байр”-ны эзэн боллоо.
“Student Miss Mongolia 2020” тэмцээний хувьд “Нэг өрөө байр”-ны шагналын сантай зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс тэргүүн миссээр тодорсон Б.Намуунзулд байрны батламжийг нь тайзнаа шууд гардуулан өглөө. Түүнчлэн тэмцээний “Дэд мисс”-ээр Б.Бямбалхагва “Гутгаар байр”-нд Г.Анун нар тус тус тодорлоо.
Энэ дашрамд дуулгахад тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансаг мода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, “Student Miss Mongolia 2019” наадмын тэргүүн мисс Х.Ариунболор, Соёл, урлагийн мэдээллийн төвийн захирал П.Отгонбаатар нар ажиллалаа.
Ингээд та бүхэндээ “Student Miss Mongolia 2020” тэмцээний шилдгүүдийг тодруулсан ёслолын ажиллагааны гэрэл зурагнуудаас толилуулья.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.