Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 09 сар 23
ОХУ-д “Монгол хөх толботой” хүүхэд төрсөн явдал олныг гайхашруулж байгаа аж. Саяхан Оросын НТН телевизээр гардаг «Дом-2» шоу нэвтрүүлэгт оролцсон нэгэн Орос эмэгтэйн хүүхэд яахын аргагүй хөх толботой байсан нь телевиз үзэгчдийг шуугиулаад авчээ.
Ольга Васильевна Гобозова гэх уг эмэгтэйн хүү Робертын ууц хонгоны хэсэг хөх няц болсон мэт өнгөтэй байсанд цочирдсон Оросууд “Нуруун дээр нь зориуд алгадсаар байгаад хөхрүүлсэн байна” гэж бодсон гэнэ. Учир нь хүүхдийг хэвлийд байхад эх нь хүйсэн дээрээ зөөлөн алгадаж байвал хурдан төрдөг гэх яриа Оросуудын дунд байдаг аж.
Гэвч энэ нь дэлхий дахинд Монгол толбо гэж нэрлэгддэг, хүүхдийг ой хүрэхээр арилж үгүй болдог төрөлхийн онцлог байдаг гэдгийг нэвтрүүлгээр тайлбарласан байна.
Гэтэл мөн Алиана өөрөө бага байхдаа ийм толботой байснаа хүлээн зөвшөөрсөн явдал дахиад бас шуугиулаад авчээ. Тэгэхээр олон хүн үзэх дуртай телевизийн уг шоуны оддын дотор Монгол цус холилдсон хүмүүс байдаг байх нь. Мэдээж байлгүй яахав, Алтан ордны хаант улсын үеэс Монгол цус, Славян үндэстэнтэй холилдож эхэлсэн гэдгийг Оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.