Улсын хэмжээнд долоон хүнд коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 03

“Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,599 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийжээ. Үүнээс 599 нь хавьтлуудын шинжилгээ бол 16,000 нь орон нутаг руу явахаар шинжилгээ өгсөн иргэдийнх байна.

Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин хавьтлын шинжилгээнээс улсын хэмжээнд долоон хүнд коронавирус илэрлээ” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 819 боллоо. Өнөөдрийн байдлаар 365 хүн эдгэрээд байгаа бол ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.