“Global Finance” сэтгүүл Голомт банкийг 2020 оны Монгол Улсын Шилдэг Дижитал банкаар шалгарууллаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 15
Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Finance” сэтгүүл 2020 оны дэлхийн шилдэг банкнуудыг шалгруулснаас Монгол Улсаас Голомт банк “Шилдэг Дижитал банк”-аар тодорлоо. Ингэснээр Голомт банк “Global Finance” сэтгүүлийн шагналыг 6 дахь удаагаа хүртэж байна. 
Дижитал хувьслын эхлэлийг тавьж, технологи суурьтай банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. 2020 онд гэхэд Голомт банк хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжууд, хиймэл оюун ухаанд суурилсан нэмэлт функцуудыг агуулсан өнгө дизайны шинэ шийдэл бүхий шинэчлэгдсэн Дижитал банк 5.0-ийг танилцуулсан билээ. Түүгээр зогсохгүй Мобиком Корпораци, Tridium Key ХХК-тай хамтарсан сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээ, Жамуха платформ буюу Блокчэйнд суурилсан шийдэл, Open Banking систем зэрэг технологид суурилсан банкны шинэлэг үйлчилгээнүүдийг салбартаа нэвтрүүлсээр байна. 
 
 
 
“Global Finance” сэтгүүл нь шилдгүүдийг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлсэн байдал зэрэг нь Голомт банкийг Шилдэг Дижитал банкаар шалгаруулах үндэслэл болжээ.
 
 
 
Эдгээр амжилтыг үнэлэн “Global Finance” сэтгүүлээс Голомт банкийг Монгол Улсын 2020 оны “Шилдэг Дижитал банк”-аар өргөмжилсөн нь нийт харилцагчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэлийн үр шим билээ. Эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх