Голомт банк 2020 онд Монголбанкнаас зарласан 3 аянд амжилттай оролцон түүчээллээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 25
Оны сүүлийн өдрүүд тохиож буй энэ үед хувь хүн, албан байгууллагууд өнгөрч буй ондоо хийж бүтээсэн амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирэх оныхоо өнгийг тодорхойлдог билээ. Голомт банкны хувьд улиран одож буй 2020 онд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн салбартаа шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилтэй зэрэгцэн алхаж, салбарын хөгжлийг нэг шат ахиулахын төлөө хувь нэмрээ оруулан ажилласан амжилтаар дүүрэн жил болжээ. Тус банкны салбартаа оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дотоодын болон олон улсын нэр хүндтэй шагналын хур буусны дотор Монголбанкнаас зарласан аян, уралдаануудад идэвхийлэн оролцож, амжилтаараа түүчээлснийг онцлон тэмдэглэж байна. 
 
“Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аянд ТЭРГҮҮН БАЙР
 
 
Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон Монголын Банкны Холбооноос зохион байгуулсан “Хуримтлалын аян”, “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” арга хэмжээнд амжилттай оролцон, хуримтлалыг зуршил болгох, үндэсний хуримтлалыг сурталчлах, хуримтлалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн Голомт банкийг ТЭРГҮҮН БАЙР-аар өргөмжлөлөө. 
“Хуримтлалыг зуршил болгоё” уриатай Үндэсний Хуримтлалын хөтөлбөрөөрөө Голомтчууд нийт 250,000 иргэнийг хуримтлуулах зуршилтай болгож, цар тахлын эрсдэлтэй үед иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих зорилготой “Витамин Т” аяныг амжилттай зохион байгуулж, харилцагчдынхаа санхүүг дархлаажуулж чаджээ. 
 
“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аянд ДЭД БАЙР
 
 
Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна. Тиймээс Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-нийг дуустал улс орон даяар амжилттай зохион байгуулж, арилжааны банкнууд дэмжин хамтран ажилласан билээ. Аяны хүрээнд Голомт банкны зүгээс иргэдийг мөнгөн тэмдэгттэй зүй зохистой харьцахыг уриалсан контентуудыг бэлтгэн мэдээлэл түгээхээс гадна Архангай аймаг дахь Монголбанкны салбар, Хас болон Голомт банкны хамт олон хамтран Цагаан давааны овоонд тавьсан мөнгө болон ойр орчмын хогийг цэвэрлэж бага ч атугай хувь нэмрээ оруулсан билээ. 
 
 
Ятгах тусам нягтал 
 
Голомт банк Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанктай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг “Залилагчид боломж бүү олго” уриатайгаар 10 дугаар сарын 28-аас хэрэгжүүлсэн билээ. Аяны хүрээнд Голомт банк иргэдийн хамгийн их хохирол амсаж буй олон улсын мөнгөн гуйвуулгатай холбоотой залилан, интернэт банк ашигласан цахим залилан, луйвраас хамгаалах, картын залилан луйвраас сэргийлэх, онлайн худалдааны аюулгүй байдал, пин кодны нууцлал аюулгүй байдал зэрэгт хэрхэн анхаарч мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажилласныг Монголбанкнаас онцолжээ. 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх